Ачаагаа олж чадахгүй байна
Зарим ачаанд трак код эсвэл хүлээн авагчийн мэдээлэл дутуу байдаг. Ийм ачааг тусад нь бүртгэдэг тул трак код эсвэл утасны дугаараараа хайж өөрийн ачаа байгаа эсэхийг шалгах боломжтой.
Эрээн дэх агуулахад бүртгэгдсэн мөчөөс эхлээд Улаанбаатарт хүлээн авах хүртэл бүх мэдээлэл нэг системд шинэчлэгдэнэ. Ачаа хаана явж байгаа, ямар төлөвтэй байгааг хүссэн үедээ шалгах боломжтой.
НЭГ АЧААНЫ 48 ЦАГ ↓
ЭРЭЭН · 1 ДЭХ ӨДӨР
Өглөөний эхний ачаанууд агуулахад бууж эхэлнэ. Жижиг, том, нэг ширхэг эсвэл олон хайрцаг гээд бүх ачааг дараагийн шатанд бэлтгэнэ.
ЭРЭЭН · 1 ДЭХ ӨДӨР
QR кодтой ачааг шууд уншуулж, кодгүй ачааг жин, хэмжээ, зурагтай нь системд бүртгэнэ. Ингэснээр ачааны мэдээлэл тэр даруй шинэчлэгдэнэ.
ЭРЭЭН · 1 ДЭХ ӨДӨР
Жин, хэмжээ, ачааны төрлөөс хамааран тээврийн үнэ автоматаар тооцогдож, систем дээр шууд харагдана.
ЭРЭЭН · 1 ДЭХ ӨДӨР
Ачааг машинд ачиж дуусмагц тээвэрлэлтийн мэдээлэл шинэчлэгдэнэ. Энэ өөрчлөлтийг Эрээн болон Улаанбаатар дахь системээс зэрэг харах боломжтой.
ЗАМД
Ачаа замд гарсны дараа ч тээвэрлэлтийн явцыг системээс үргэлжлүүлэн хянах боломжтой.
УЛААНБААТАР · 2 ДАХЬ ӨДӨР
Ачаа агуулахад хүрч, ангилагдсаны дараа төлөв нь "Ирсэн" болж шинэчлэгдэнэ.
ТАНЫ УТСАНД
Таны утсанд ачаа ирсэн тухай мэдэгдэл очно. Үүний дараа вэбээс өөрөө очиж авах, хүргүүлэх эсвэл агуулахад хадгалуулах сонголтоо хийх боломжтой.
Онлайн дэлгүүрээс захиалга хийхдээ хүргэлтийн хаягтаа доорх мэдээллийг хуулж ашиглана. Хүлээн авагчийн нэрийн хэсэгт өөрийн код эсвэл утасны дугаараа заавал бичээрэй.
Хаяг (中文)
内蒙古锡林郭勒盟二连浩特市环宇商贸城五号楼125号业顺额尔敦商贸有限公司 We-[Таны утасны дугаар]
Утас
15148615407
Хаяг (中文)
内蒙古自治区 锡林郭勒盟 二连浩特市 二连浩特市社区建设管理局 龙翔建材城G南13 We-[Таны утасны дугаар]
Утас
15047988803
Эрээн дэх агуулахад ачааг бүртгэсэн даруйд мэдээлэл хоёр салбарын системд зэрэг шинэчлэгдэнэ. Ингэснээр оффис, агуулах хоёр ижил мэдээллээр ажиллаж, илүү хурдан, илүү алдаагүй үйлчилгээ үзүүлэх боломжтой.
CN · АГУУЛАХ
Эрээн агуулах
WE-4821-067712.5 кгСкан хийгдсэнYT-7547-23333.2 кгСкан хийгдсэнКодгүй ачаа18.0 кгГараар бүртгэсэнSF-1190-884544.0 кгСкан хийгдсэнMN · ОФФИС
Улаанбаатар оффис
WE-4821-067712.5 кгСкан хийгдсэнYT-7547-23333.2 кгСкан хийгдсэнКодгүй ачаа18.0 кгГараар бүртгэсэнSF-1190-884544.0 кгСкан хийгдсэнАчаа Улаанбаатарт ирж ангилагдмагц таны утсанд автоматаар мэдэгдэл очно. Үүний дараа өөрт тохирох хүлээн авах хэлбэрээ вэбээс хэдхэн товшилтоор сонгоорой.
SMS · 09:05
Улаанбаатар дахь агуулахаас өөрийн биеэр хүлээн авна.
Агуулахын хаяг, ажиллах цаг болон газрын байршлыг шууд харуулна.
Хүргэгч таны заасан хаягаар хүргэнэ.
Хүргэлтийн хаяг, утасны дугаар болон хүргүүлэх хугацаагаа сонгоно.
Ачааны явц, төлөв, эзэмшигчийн мэдээлэл болон хүргэлтийн сонголтоо хүссэн үедээ өөрөө шалгах боломжтой.
Зарим ачаанд трак код эсвэл хүлээн авагчийн мэдээлэл дутуу байдаг. Ийм ачааг тусад нь бүртгэдэг тул трак код эсвэл утасны дугаараараа хайж өөрийн ачаа байгаа эсэхийг шалгах боломжтой.
Барааны линкээ илгээсний дараа захиалгын явц алхам бүрээр шинэчлэгдэнэ. Захиалга үүссэн эсэх, трак код, Эрээнд ирсэн хугацаа болон тээвэрлэлтийн явцыг нэг дороос хараарай.
Захиалга өгөхдөө энгийн эсвэл шуурхай тээврийн төрлөө сонгох боломжтой. Шуурхай тээврийн үнэ нь ачааны жин, хэмжээ, төрлөөс хамааран тооцогдоно.
ЭНГИЙН · 7–14 хоног
Тогтмол тариф, тогтмол тээврийн хуваарь.
ШУУРХАЙ · 1–2 хоног
Тусгай хаяг, түргэн боловсруулалт, ачааны онцлогоос хамаарсан тариф.
Ердийн тээврээс гадна шуурхай тээврээр ачаагаа илүү хурдан хүргүүлэх боломжтой. Хугацаа, тарифаа урьдчилан мэдээрэй.
Жижиг, дунд оврын ачааг богино хугацаанд хүргэнэ. Тариф өндөр.
Аливаа хэмжээний ачааг найдвартай хүргэнэ.
Эмзэг ачааг тээвэрлэхээс өмнө «эмзэг» гэж заавал зарлаж бүртгүүлнэ үү. Урьдчилан бүртгүүлээгүй ачааны эвдрэл гэмтэлд бид хариуцлага хүлээхгүй. Харин «эмзэг» гэж зарлаж бүртгүүлсэн ачааг манай буруугаас эвдэлбэл бид бүрэн үнийг нь төлнө.
Тээврийн үнэ нь ачааны жин, хэмжээ, төрөл болон тээврийн нөхцөлөөс хамааран тооцогдоно.
Жин
Бодит жин болон тарифын жингээр тооцно.
Хэмжээ
Овортой ачаанд эзлэхүүнээр тооцоо хийнэ.
Төрөл
Энгийн, эмзэг болон онцлог ачаанд өөр өөр нөхцөл үйлчилнэ.
Шуурхай болон онцлог ачааны үнэ нь жин, хэмжээ, төрлөөс хамааран тусад нь тооцогдоно.
Тарифтай танилцах“Захиалгын дугаар, ачааны төлөв, төлбөрөө нэг дороос харах боломжтой болсон нь ажлыг их хөнгөвчилсөн.”
Онлайн худалдаа эрхлэгч
“Эрээнээс гарснаас эхлээд Улаанбаатарт ирэх хүртэл явцыг нь байнга шалгадаг. Хэзээ очиж авах нь тодорхой байдаг нь хамгийн их таалагддаг.”
Тогтмол үйлчлүүлэгч
“Линк захиалга өгсний дараа бүх явцаа dashboard дээрээс харах боломжтой болохоор цаг их хэмнэдэг.”
Жижиг бизнес эрхлэгч
Үйлчилгээ, захиалга болон тээвэртэй холбоотой бүх төрлийн мэдээллийг доорх сувгуудаар аваарай.
Монгол дахь салбар
БНХАУ дахь агуулах
Утас
Хаяг
内蒙古锡林郭勒盟二连浩特市环宇商贸城五号楼125号业顺额尔敦商贸有限公司 We-[Таны утасны дугаар]
Барааныхаа линкийг илгээхээс эхлээд ачаагаа хүлээн авах хүртэлх бүх үйл явцыг нэг системээс удирдах боломжтой.